Хаана: ШУТИС, 6 дугаар давхар, 611 тоот
Хэзээ: 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, 09:20-10:50
Лектор: Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн засвар арчлалтын мэргэжилтэн
Стийв Паттинсон
АХБ ТТТ-7844: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Бизнес Плаза - 504 тоот Утас: (976) 7011 8696 E: mongolia.roads@gmail.com
Wednesday, April 25, 2012
Tuesday, April 3, 2012
Авто замын салбарын чадавхийг хөгжүүлэх төслийн нээлтийн семинар
Төслийн нээлтийн ажиллагаан дээр багийн ахлагч Питер Бенсоны тавьсан илтгэлийг татаж үзнэ үү
Дэлгэрэнгүй ==>
Thursday, March 22, 2012
Авто замын салбарын чадавхийг хөгжүүлэх төслийн танилцуулга
Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр тавьсан илтгэл
Улаанбаатар, Хөх Тэнгэр цамхаг, 2012 оны 3 дугаар сарын 23
Wednesday, March 21, 2012
Монгол Улс: Авто замын салбарын хөгжил – 2016
Монгол Улс ирэх арван жилийн хугацаанд эрдэс баялгийн асар их нөөцөө томоохон хэмжээний үйлдвэрлэлд оруулан хурдацтай хөгжих төлөвтэй байна. Энэ нь улс орныг хөгжүүлэн цэцэглүүлэх, ядуурлыг бууруулах болоцоог бий болгож байгаа бөгөөд түүнийг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлэхийг тулд Монгол Улс нь нийгэм, эдийн засаг, засаглалын шинэчлэл хийх шаардлагатай.
Энэхүү тайланд авто замын салбарын бодлого, авто замын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын орчин хэрхэн өөрчлөгдөх болон шинэ үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэхийн тулд салбар хэрхэн бэлтгэлээ базаах шаардлагатай талаар авч хэлэлцсэн билээ. Улс ороны авто замын дэд бүтцийн хэрэгцээ их байгаа тул авто замын салбар богино хугацаанд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх шаардалагтай тулгарах бөгөөд үүний дараа шинээр баригдсан авто замын сүлжээгээ стандартын өндөр түвшинд арчлан хамгаалах шаардлагатай болно. Гэсэн хэдий ч өнөөгийн жижиг хэмжээний авто замын салбар санхүүгийн механизм, бизнесийн үйл явц, байгууллага болон боловсролын тогтолцоогоо бүрэн хэмжээгээр шинэчлэж, өөрчлөөгүй тохиолдолд дээрхи том зорилтуудад хүрэх боломжгүй юм. Иймд Монгол Улсын Засгийн газар тав орчим жилийн хугацаатай салбарын чадавхийг бэхжүүлэх бүрэн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай талаар энэхүү тайланд баримт гарган тавьсан болно.
Энэхүү судалгаа авто замын салбарын санхүүгийн цар хүрээ, авто замын засвар арчлалт болон барилгын явцад ашиглагддаг технологи болон процедур, хүний нөөцийн менежмент болон боловсролын салбар дахь үүрэг ролийг авч үзсэн. Өнгөрсөн хугацаанд салбарын асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг авч хэрэгжүүлж байсан атал салбарын гүйцэтгэлийн сайжралт удаан байгаагын учир шалтгааныг ойлгохыг уг судалгаа оролдсон билээ. Олон улсын туршлага, сургамжийг тусган боломжит бодлогын хувилбаруудыг энэхүү тайлангаар дамжуулан шийдвэр гаргагчидад өргөн барьж байгаа бөгөөд 2016 он хүртэлх хөтөлбөрийг санал болгож байна.
Номын агуулга
- Өмнөх үг
- ТАЛАРХАЛ
- Тайлангийн хураангуй
- ТАНИЛЦУУЛГА
- Хөгжилд оруулах авто замын салбарын хувь нэмэрийг нэмэгдүүлэх нь
- Авто замын салбарыг санхүүжүүлэх нь
- Замын үндсэн хөрөнгийн менежментийг шинэчлэх нь
- Шинэ хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь
- Орчин үеийн институц байгуулах нь
- Авто замын барилгын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих нь
- Чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь
- Хавсралт: Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр
Tөслийн товч танилцуулга
Авто замын салбарын чадавхи хөгжүүлэх техникийн туслалцааны төсөл
Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын
газар, Азийн
Хөгжлийн
Банктай хамтран боловсруулсан Авто замын салбарын
чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар 2011 онд баталсан билээ. Үндэсний
хэмжээнд Монгол
Улсын Авто замын сүлжээг хөгжүүлэх “Мянганы зам” төсөл, “Шинэ бүтээн
байгуулалт” хөтөлбөр, Монгол Улсын авто замыг 2021 он хүртэл хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөө зэрэг томоохон төсөл, хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхлээд байгаа боловч
эдгээр төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Авто замын салбарын өөрийнх
нь чадавхи хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг холбогдох олон улсын байгууллага хийгээд салбарын
төлөөлөл гаргасан байдаг.
Иймээс Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх
шаардлага гарч , энэ шаардлагыг хангах зорилгоор 2016 он хүртэл
хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хөтөлбөрийг боловсруулсан юм.
Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны санхүүжилттэй 2 сая ам. долларын техник туслалцааны төслийг Австралийн ВикРоүдс (Австралийн Виктория муж улсын авто замын газар www.vicroads.vic.gov.au), Монгол улсын МонКонсалт ХХК (www.monconsult.mn)-тай хамтран 2012 оны 2 дугаар сараас эхлэн хоёр жилийн туршид хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхээр төлөвлөсөн болно. Үүнд:
Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны санхүүжилттэй 2 сая ам. долларын техник туслалцааны төслийг Австралийн ВикРоүдс (Австралийн Виктория муж улсын авто замын газар www.vicroads.vic.gov.au), Монгол улсын МонКонсалт ХХК (www.monconsult.mn)-тай хамтран 2012 оны 2 дугаар сараас эхлэн хоёр жилийн туршид хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхээр төлөвлөсөн болно. Үүнд:
1/ Авто замын газар (АЗГ)-ын зохион байгуулалт, хүний нөөцийг чадавхижуулах
2/ Авто замын сан, Авто замын зөвлөлийн бүтэц,
зохион байгуулалтыг шинэчлэх
3/ АЗГ-ын төслийн менежмент, худалдан
авах чадавхийг дээшлүүлэх
4/ Авто замын хяналтын системийг сайжруулах, аутсоурсингийн асуудал
5/ Авто замын урсгал засвар арчлалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
6/ УБ хотын авто замын засвар арчлалтын стратеги, стандартыг тодорхойлох
7/ АЗГ-ын төслийн төлөвлөлт,
үнэлгээ хийх чадавхийг нэмэгдүүлэх
8/ Сургалт, давтан сургалтын байнгын хөтөлбөр боловсруулах
9/ Орон нутаг
дахь авто замын салбарын технологийн шилжилт, чадавхийг нэмэгдүүлэх
10/ Хөтөлбөрийн хэрэгжилтэнд мониторинг хийх, олон нийтэд түгээн дэлгэхүүлэх
Subscribe to:
Posts (Atom)